”Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” /НӨҮГ/-ын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                            дугаар А/493                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2/г/, 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. ”Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” /НӨҮГ/-ын шинэчилсэн дүрмийг хавсралтаар баталсугай.
 
2. Дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ /Б.Одгэрэл/-т үүрэг болгосугай.
 
3. Дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийн орон тооны хязгаарыг 10 байхаар тогтоосугай.
 
4. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэд дэд сантай байх бөгөөд үйл ажиллагааг удирдан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
5.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ч.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 699 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ