Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах, дэлхийн байгаль орчны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                              дугаар А/491                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 хэсэг,   9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны  94 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дэлхийн байгаль орчны өдрүүдтэй хамтатган тэмдэглэх зорилгоор 2013 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриатай иргэд, олон нийтийн санаачилгыг өрнүүлэн сарын аян зохион байгуулсугай.
 
2. Сарын аяны удирдамжийг нэгдүгээр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
3. Нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 48 750 000 /дөчин найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.  
 
4. Үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/, Сүхбаатарын талбайд цахилгааны эх үүсвэрийг найдвартай хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллахыг Гэрэлтүүлэг, чимэглэл компани /Ц.Амгаабазар/-д тус тус үүрэг болгосугай.
 
5. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг тухайн ажилд татан оролцуулж ажлын үр дүнг тооцон нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг зохион байгуулах комиссын дарга Ц.Буяндалайд даалгасугай.
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ