2019 оны 04 сарын 12-ны өдөр Дугаар А/300 Улаанбаатар хот
Гадаад томилолтын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба даван туулах чадавх” сэдэвт Ази, номхон далайн орнуудын 4 дэх удаагийн форумд оролцуулах зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг 2019 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус улсад томилолтоор ажиллуулсугай.
2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН