Эрх шилжүүлэх тухай

2019-04-12 09:05:46

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                        Дугаар А/292                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны ногоон байгууламж, тохижилтын ажлын зураг төсөв, барилга угсралтын ажлын 400.0 /дөрвөн зуу/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар  /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН