Газар эзэмших эрх олгох тухай

2019-04-11 09:10:02

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр                                   Дугаар А/287                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II  бүсийн айл өрхийг орон сууцаар хангах зорилтын хүрээнд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг нь нийслэлийн төсвөөс төлсний дагуу эзэмших, өмчлөх эрх бүхий газраа нийслэлийн газрын санд шилжүүлэхээр хүсэлт гаргасан энэхүү захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан иргэдийн газар эзэмших, өмчлөх эрх дуусгавар болсонд тооцсугай.

 

      2.“Нийслэлийн газрын сангийн удирдах хороо”-ны хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 107 байршилд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт газар эзэмших эрх олгосугай.

 

     3.Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэхийг  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.  

 

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны  06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжийн иргэн Жариймаа овогтой Бямбажавд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/429 дүгээр захирамжийн иргэн Дорж овогтой Оюунбилэгт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн иргэн Мөнхтайван овогтой Оюунбаатарт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/157 дугаар захирамжийн иргэн Эрдэнэчулуун овогтой Алтаншагайд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дүгээр захирамжийн иргэн Жаргалсайхан овогтой Батсайханд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/506 дугаар захирамжийн иргэн Сайнбуян овогтой Мөнхтулгад, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн иргэн Чүлтэмсүрэн овогтой Энхсаруулд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар захирамжийн иргэн Доржготов овогтой Энхжаргалд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/212 дугаар захирамжийн иргэн Жадамба овогтой Санжаасүрэнд, Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар захирамжийн иргэн Гантөмөр овогтой Алтанчимэгт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2016  оны  05 дугаар  сарын 23-ны өдрийн А/222 дугаар захирамжийн иргэн Капурай овогтой Билгүүнд, Сонгинохайрхан  дүүргийн  Засаг  даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний  өдрийн  А/464  дүгээр  захирамжийн  иргэн  Ганболд овогтой  Батцэнгэлд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/359 дүгээр захирамжийн иргэн Батсуурь овогтой Энхтөрд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/526 дугаар захирамжийн иргэн Дашдондог овогтой Батсайханд, Сонгинохайрхан   дүүргийн  Засаг   даргын  2015   оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн иргэн Энхтайван овогтой Пүрэвжаргалд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/404 дүгээр захирамжийн иргэн Дугаржав овогтой Отгонтунгалагт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/117 дугаар захирамжийн иргэн Гэлэнхүү овогтой Баярмаад, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн иргэн Дамдин овогтой Батцэнгэлд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/493 дугаар захирамжийн иргэн Хүдэрээ овогтой Үнэнбатад, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/117 дугаар захирамжийн иргэн Баатар овогтой Энхбаярт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/303 дугаар захирамжийн иргэн Сүхбаатар овогтой Мөнх-Эрдэнэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн иргэн Жимсээ овогтой Жавхланд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр захирамжийн иргэн Энхээ овогтой Баасанжавд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн иргэн Лхагвасүрэн овогтой Амартүвшинд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Ганболд овогтой Чулуунбаатарт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/231 дүгээр захирамжийн иргэн Батхүү овогтой Батбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

                    

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН