Гадаад томилолтын тухай

2019-04-10 09:00:47

2019 оны 04 сарын 10-ны өдөр                                      Дугаар А/284                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 

     1.Оросын Холбооны Улсын Тольятти хотноо болох олон улсын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн “КЭС-БАСКЕТ” тэмцээний Супер финалын тэмцээний хаалтын арга хэмжээнд хүндэт зочноор оролцох зорилгоор Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболдыг зохион байгуулагч талын зардлаар 2019 оны 04 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд тус хотод томилолтоор ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболдод даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН