Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

2019-04-08 09:35:04

2019 оны 04 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/275                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2019 онд хамтран ажиллах гэрээний 2.3, 3.6 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 20 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлсүгэй.

 

       2.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэл ажлыг хангуулан, сургуулилтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т үүрэг болгосугай.

 

        3.Нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН