Ажлын хэсэг байгуулах тухай

2019-04-08 09:30:05

2019 оны 04 сарын 08-ны өдөр                                        Дугаар А/274                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.1.1-ийн “г”, 29.2, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 302 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн байгууллагын санхүүгийн болон татварын тайлан бэлтгэсэн байдалд үзлэг хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,

 төрийн сангийн хэлтсийн дарга

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,

 төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч

 

-Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй

 харилцах хэлтсийн Улсын байцаагч

 

-Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй

 харилцах хэлтсийн Улсын байцаагч

Нарийн бичгийн дарга             

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,

 төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн

 мэргэжилтэн

     2.Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг удирдамжид заасны дагуу амжилттай зохин байгуулж, тайлан мэдээг нэгтгэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сангийн яаманд хүргүүлэхийг Ажлын хэсэг /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН