Газар эзэмших эрх олгох тухай

2019-04-08 09:20:53

2019 оны 04 сарын 08-ны өдөр                                      Дугаар А/272                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10000 м² газрыг Соёлын ордон, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м² газрыг цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/19 дүгээр захирамжийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/453 дугаар захирамжийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН