Хөрөнгө гаргах тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                      дугаар А/489                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Багахангай дүүргийг дулаанаар хангадаг “Илч – Орд” НӨҮГ – ын зуухны янданг цаашид ашиглах боломжгүй тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул янданг шинээр суурилуулахад шаардагдах 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ - т зөвшөөрсүгэй.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярт даалгасугай.
 
3.Зуухны яндан шинээр суурилуулах ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ - т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ - ҮҮЛ