Зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай

2013-05-15 00:00:00
2013 оны 05 сарын 15 өдөр                                           дугаар А/487                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013  оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд боловсруулах  зураг төсвийн ажлын жагсаалтыг хавсралтаар  баталсугай.
 
2. Батлагдсан зураг төсөвийн  ажлыг  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т  даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ