Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай

2019-04-04 09:35:37

2019 оны 04 сарын 04-ний өдөр                                      Дугаар А/267                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Дэлхийн Өвлийн хотуудын дарга нарын Холбоо”-ны 2019 оны гишүүнчлэлийн хураамж болох 2 000 /хоёр мянга/ ам.доллар, “WEGO” Дэлхийн цахим засаглалын байгууллагын 2019 оны гишүүнчлэлийн хураамж болох 5 000 /таван мянга/ ам.доллар, гүйлгээний хураамж болох 40 000 /дөчин мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бусад бараа үйлчилгээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хураамжийг нэхэмжлэлийн дагуу холбогдох байгууллагын дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.  

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН