Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-04-05 09:00:00

2019 оны 04 сарын 05-ны өдөр                                      Дугаар А/266                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

                             

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр,  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/1445 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн хүрээнд хийгдэх “Улиастайн гүүрнээс Налайх хүртэлх 1 дүгээр зэрэглэлийн авто замын дагууд цэвэр, бохир усны шугамыг хамгаалах ажил”-ыг “Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд заасны дагуу тус байгууллагаар гүйцэтгүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 1,121,300,000 / нэг тэрбум нэг зуун хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийн гүйцэтгэлийг хянаж, Сангийн яаманд хүргүүлж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

 

       3.Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН