Хөрөнгө гаргах тухай

2019-04-03 09:25:34

2019 оны 04 сарын 03-ны өдөр                                      Дугаар А/260                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

           

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.3, 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлын зураг төслийн өөрчлөлтийн төсвийн задаргааг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгө 168,0 /нэг зуун жаран найман/ сая төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Хавсралтад заасан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН