Гадаад томилолтын тухай

2019-04-01 09:00:03

2019 оны 04 сарын 01-ний өдөр                                   Дугаар А/252                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Унгар Улсын Будапешт хотод зохион байгуулагдах “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар бага хурал”-д оролцуулах зорилгоор Нийслэлийн Архивын газрын орлогч дарга З.Алтанцэцэгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд тус улсад томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Архивын газрын орлогч дарга З.Алтанцэцэгт даалгасугай.

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН