Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-05-15 00:00:00
2013 оны 05 сарын 15 өдөр                                         дугаар А/485                                                     Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 8, 12, 13, 14, 19, 10 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хөрөнгөнд  бүртгэлтэй барилгуудыг хавсралтын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ