Журам батлах тухай

2013-05-15 00:00:00
2013 оны 05 сарын 15 өдөр                                       дугаар А/483                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг  даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн  нутгийн  захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи, хүний нөөцийн менежментийг  сайжруулах  зорилгоор  “Нийслэлийн  нутгийн  захиргааны байгууллагын  албан  хаагчдыг мэргэжил дээшлүүлэх богино, дунд хугацааны болон дипломын дараах сургалтанд хамруулах журам”-ыг нэгдүгээр, санхүүжилт олгох гэрээг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай. 
 
2.“Нийслэлийн  нутгийн  захиргааны байгууллагын  албан  хаагчдыг мэргэжил дээшлүүлэх богино, дунд хугацааны болон дипломын дараах сургалтанд хамруулах журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн  төсөвт тусган батлуулахыг Нийслэлийн  Засаг  даргын Санхүү,  эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
3.Энэ  журам батлагдсантай холбогдуулан 2010 оны 155 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ