БНСУ-д томилон ажиллуулах тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                              дугаар А/481                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “3”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНСУ-ын Сөүл хотноо 2013 оны 05 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд болох Ёнсэ найрамдлын эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн хуралд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг нарыг томилон явуулсугай.
 
2. Албан томилолтын  тайланг ирснээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Р.Ягаанцэцэгт даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ