Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                         дугаар А/478                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1,  Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 65 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/410 дугаар захирамжаар батлагдсан Түрээсийн 396 айлын орон сууц, гадна инженерийн шугам сүлжээний хамт /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, 150 айлын орон сууц 2, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо 96 айлын орон сууц/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр, Шинэ  Яармагийн орон сууцны хорооллын цэвэр усны насос станц, усан сан, гүний худгийн гадна цахилгаан дамжуулах агаарын 10 кв шугам татах  /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/, Бохирын 980 м ф 500 мм-ийн 12 АБ коллекторын өргөтгөл / Улаанбаатар хот, Сансарын туннелээс зүүн 4 замын уулзвар хүртэл/, Шархад, Амгалан орчмын бохир ус татан зайлуулах ариутгах татуургын шугам сүлжээ /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/, 8, 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Дэнжийн – 1000 хорооллын ус хангамж, ариутгах татуургын гадна шугам сүлжээ /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг/ -ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам, тээвр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нарт   даалгасугай. 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ