Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                             дугаар А/476                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 14 /арван дөрөв/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/272 дугаар захирамжийн иргэн М.Нарнаад, 1999 оны А/98 дугаар захирамжийн иргэн Д.Ганбаатарт, 2012 оны А/221 дүгээр захирамжийн иргэн А.Батаад, 2005 оны 243 дугаар захирамжийн “Өнгөт хэвлэл” ХХК-д, 2010 оны 204 дугээр захирамжийн “Грийн сити хаус” ХХК-д, 2012 оны А/456 дугаар захирамжийн иргэн У.Оюунтуяад, 2009 оны 672 дугаар захирамжийн иргэн Г.Жанчивт, 2011 оны 494 дүгээр захирамжийн иргэн М.Баттүвшинд, 2012 оны А/64 дүгээр захирамжийн иргэн Э.Бат-Эрдэнэд, 2009 оны 513 дугаар захирамжийн “Зоос банк” ХХК-д, 2012 оны А/294 дүгээр захирамжийн иргэн Г.Хосбаярт, Г.Түвшинбаярт хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ