Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                           дугаар А/475                                              Улаанбаатар хо 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 7 /долоо/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр захирамжийн “Материал импекс” ХХК-д, 2010 оны 877 дугаар захирамжийн “Эко констракшн” ХХК-д, 2003 оны 485 дугаар захирамжийн “Эрчим арт” ХХК-д,  1998 оны А/227 дугаар захирамжийн “Шинэчлэл инвест” ХХК-д, 2008 оны 296 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуульд, 2007 оны 326 дугаар захирамжийн иргэн Ц.Бямбажавт, 2010 оны 257 дугаар захирамжийн “Петровис” ХХК-д, 2010 оны 322 дугаар захирамжийн “Газпромт” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ