Эрх шилжүүлэх тухай

2019-03-29 09:25:55

2019 оны 03 сарын 29-ний өдөр                                    Дугаар А/248                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 388, 2019 оны 46 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 08 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Багануур дүүргийн нийтийн тээврийн автобус 2ш худалдан авах 320.0 /гурван зуун хорин/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН