Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2019-03-22 14:00:32

20190 оны 03 сарын 22-ны өдөр                                Дугаар А/240                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоож, нийслэлийн “Дотоод аудитын алба”-ыг “Дотоод аудитын газар” болгон өөрчилсөнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай:

 

      1.1.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолтыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн боловсруулж, батлуулахыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад;

 

     1.2. Өөрчлөн зохион байгуулагдаж байгаа агентлагийн үйл ажиллагааны зардлыг тооцож, шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т;

 

      1.3. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчдыг Төрийн албаны хууль тогтоомжид заасан баталгаагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад.

 

       2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН