Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2019-03-22 13:40:24

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/236                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний  тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоож, нийслэлийн “Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар”, “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар”-ыг тус тус шинээр байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай:

 

      1.1.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолтыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн боловсруулж, батлуулахыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын даргад;

 

        1.2. Шинээр байгуулагдсан агентлагуудын үйл ажиллагааны зардлыг тооцож, шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т;

 

        1.3. Өөрчлөн байгуулагдсан агентлагуудаас чиг үүргийн дагуу шилжин ирэх албан хаагчдыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж ажиллуулахыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын даргад;

 

       2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН