“Амгалан дулааны станц”-ын дулааны шугамын зураг төсөл боловсруулах тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                    дугаар А/473                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны “Амгалан дулааны станц” барих тухай 55 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Амгалан дулааны станцын дулааны шугамын зураг төслийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор Амгалан дулааны станцын дулааны шугамын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.   
 
3. Зураг төслийн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
     
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ