Монголын хүүхдийн спортын YI наадмыг зохион байгуулах тухай

2019-03-22 12:30:04

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                             Дугаар А/227                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Монголын хүүхдийн спортын VI

наадмыг зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүрэгт Хүүхдийн спортын YI наадмыг 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

     2.Наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Нийслэлийн шатны тэмцээн зохион байгуулах хөрөнгийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

    3.Наадмыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

    4.Нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 19.070.000 /арван есөн сая далан мянга/ төгрөгийг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

          

     5.Дээрх үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд хүүхэд багачуудыг өргөнөөр хамруулан зохион байгуулж, сурталчлахыг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Ж.Ганболд/, Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     6.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

 

 

                                                                                                                   

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН