Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2019-03-22 12:15:56

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                       Дугаар А/224                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,

хамгаалах арга хэмжээг

эрчимжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.16, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Ой, хээрийн түймрээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах  39,385,500 /гучин есөн сая гурван зуун наян таван мянга таван зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

     

     3.Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, дүнг улирал тутам тайлагнаж байхыг Ажлын хэсэг /Э.Баттулга/-т даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН