Эрх шилжүүлэх тухай

2019-03-22 12:00:48

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/221                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 388, 2019 оны 46 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 39 дүгээр тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:                                

 

    1.Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх барилгын засварын ажлыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаярт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН