Хөрөнгө гаргах тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                     дугаар А/469                                                     Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж, модыг усжуулахад зайлшгүй шаардлагатай байгаа нэг худаг гаргах ажлыг холбогдох хууль, журманд нийцүүлэн зохион байгуулахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ    /Б.Саранчимэг/-т даалгасугай.
 
2.Худаг гаргахад шаардагдах 35 000 000 /гучин таван сая/  төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ–ын ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлэхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ /Б.Саранчимэг/-т зөвшөөрсүгэй.
 
3.Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т  даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ