Хөрөнгө гаргах тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                        дугаар А/468                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд шилжин байрлах болсонтой холбогдуулан тус байрны 10 давхарын барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/-т даалгасугай.
 
2.Барилгын засварын ажилд шаардагдах 187 402 758 /нэг зуун наян долоон сая дөрвөн зуун хоёр мянга долоон зуун тавин найман/  төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Засварын ажлаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ