Авто зам, замын байгууламжийг хаах тухай

2019-03-22 10:00:25

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/220                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Авто зам, замын байгууламжийг

хаах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 161 дүгээр тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх” журмын 1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хаасугай.

 

      2.Авто замын барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, тус авто замыг хаасантай холбоотойгоор түр ашиглах сайжруулсан шороон замаар  бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин, том оврын автобуснаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулж, хөдөлгөөний  аюулгүй байдлыг ханган ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т, тус чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн зорчих маршрутыг авто замын барилгын ажилтай уялдуулан зохицуулалт хийхийг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                            С.АМАРСАЙХАН