Төслийн удирдах албаар батламжлах тухай

2019-03-21 09:00:09

2019 оны 03 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/209                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төслийн удирдах албаар

 батламжлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр болон төслийн гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжих “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Төслийн Удирдах Албаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг батламжилсугай.

 

     2.Төслийн хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН