Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-03-20 09:05:44

2019 оны 03 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/208                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/661 дүгээр захирамжийн хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

 

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН

 ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ,

ОРОН ТООНЫ ХЯЗГААР

Нэгжийн нэр

Ажилтны тоо

1

Удирдлага /дарга, орлогч дарга, ерөнхий инженер/

4

2

Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

23

3

Санхүү, бүртгэлийн хэлтэс

14

4

Эдийн засаг, хангамжийн хэлтэс

8

5

Тохижилт, үйлчилгээний алба

291

6

Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба

85

7

Ногоон байгууламжийн алба

135

8

Шуурхай үйлчилгээний алба

39

9

Авто бааз

140

Нийт

739

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/850 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН