Хөрөнгө гаргах тухай

2019-03-18 09:10:59

2019 оны 03  сарын 18-ны өдөр                                       Дугаар А/200                                     Улаанбаатар хот   

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2, Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

     1.Нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон төсөвт байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын санхүү, бүртгэлийн ажилтнуудыг мэргэшүүлэх, ажлын ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалтын төвөөс 2019 онд зохион байгуулах сургалтын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

        2.Сургалт зохион байгуулахад шаардагдах энэ захирамжийн хавсралтад заасан 57,925,500 /тавин долоон сая есөн зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төсөвт тусгасан бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН