Гадаад томилолтын тухай

2019-03-14 10:15:51

2019 оны 03 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/196                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Япон Улсын Шизуока мужийн Яйзу хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг 2019 оны 03 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд тус улсад томилолтоор ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН