Гадаад томилолтын тухай

2019-03-14 10:10:40

2019 оны 03 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/195                                        Улаанбаатар хот

 

        

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатарыг БНХАУ-ын Шаньдун мужийн цахилгаан автобусны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус мужид томилон ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын дарга Г.Төмөрбаатарт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН