“Эрсдэлгүй хороо” аяныг зохион байгуулах тухай

2019-03-14 10:05:48

2019 оны 03 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/194                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Эрсдэлгүй хороо” аяныг зохион

 байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 32 дугаар зүйлийн 32.1.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, нийслэлд гарч буй гамшиг осол, гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд өрнүүлсүгэй. 

 

        2.“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.

 

    3.Аяныг удирдамжийн дагуу үр дүнтэй зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т, “Эрсдэлгүй хороо” аяны үр дүнг нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны үр дүнтэй нэгтгэн батлагдсан удирдамжийн дагуу дүгнэхийг “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны Ажлын хэсэг /Ү.Ганболд/-т, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН