Барилга бүртгэлээс хасаж, шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний Оюу” хоршооны өмчлөлд шилжүүлэх тухай

2019-03-13 09:15:05

2019 оны 03 сарын 13-ны өдөр                                    Дугаар А/184                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Барилга бүртгэлээс хасаж, шүүхийн

шийдвэрийн дагуу “Үндэсний Оюу”

хоршооны өмчлөлд шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 796 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Үндэсний Оюу” хоршооны 272 000 000 /хоёр зуун далан хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Залуусын гудамжинд байрлах 3 давхар албадан буулгасан барилгын төлбөрт дүйцэх Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглалтгүй байгаа 2 барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, “Үндэсний Оюу” хоршоо, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоотод оршин суух иргэн Баасанжавын Төмөр-Очирын өмчлөлд шилжүүлсүгэй.

 

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН