Тэмцээн зохион байгуулах тухай

2019-03-05 09:00:41

2019 оны 03 сарын 05-ны өдөр                                     Дугаар А/178                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тэмцээн зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсугай.

 

    2.Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулж, амжилттай оролцож шалгарсан баг, тамирчдыг хоёрдугаар шатны тэмцээнд бэлтгэн, шаардагдах зардлыг гаргахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

     3.Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус хариуцуулсугай.

 

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                    УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН