Ажлын хэсэг байгуулах тухай

2019-03-04 09:00:13

2019 оны 03 сарын 04-ний өдөр                                   Дугаар А/177                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2,  Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус  баталсугай.

 

      2.Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайдын 2018 оны маш нууц 25,  нууц 26  дугаар тушаалуудад заагдсан үлгэрчилсэн загварт нийцүүлэн нийслэл, дүүргүүдийн төлөвлөгөөний төсөл, хавсралтуудыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, холбогдох албан тушаалтанд танилцуулан Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нараар батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т даалгасугай.

 

    3.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН