Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-02-26 14:35:31

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/171                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн   37.2, 44 дүгээр зүйлийн 44.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 35 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                 АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                 ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН