Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2019-02-26 14:30:47

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                    Дугаар А/170                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, байршил,

нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 30 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.        

   

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн иргэн Д.Гантуяад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн "Улаанбаатар ирээдүй сүм" Шашны байгууллагад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжийн "ЖСКМ" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжийн иргэн Л.Оюунчимэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжийн "Веллмарт" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн "Мөнхтайван" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжийн "Оюу-Элит" ерөнхий боловсролын дунд сургуульд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаар захирамжийн Мандах бүртгэл дээд сургуульд, “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн иргэн Д.Нарантөгс, Х.Ганболдод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжийн "Төрийн банк" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн иргэн Д.Анхбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжийн иргэн Ц.Ганхуягт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Нийслэлийн Газрын албанд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн “Нүүдэлчингрупп” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/919 дүгээр захирамжийн "Хүний хөгжлийг дэмжих гүүр" НҮТББ-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1040 дүгээр захирамжийн “МБҮ трейд” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/748 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн У.Маргад-Эрдэнэд, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн “Мастерпийс” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх, хасах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн “Төгс-Алтай” ХХК, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн иргэн С.Нямдаваад, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Нийслэлийн ерөнхий боловсролын нэг зуун хорин долдугаар сургуульд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН