Гадаад томилолтын тухай

2019-02-26 14:25:25

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/148                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

      1.“Шуудуугүй аргаар шугам доторлох төсөл”-ийн хүрээнд техник технологи, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр туршлага судлах зорилгоор “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүг 2019 оны 03 дугаар сарын 02-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Линц хотод томилолтоор ажиллуулсугай.

 

     2.Гадаад томилолтод шаардагдах зардлыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг тус байгууллагын удирдлагад зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                 АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                 ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН