Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-02-26 14:15:42

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                     Дугаар А/140                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:               

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                           АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН