Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

2019-02-25 14:05:35

2019 оны 02 сарын 25-ны өдөр                                  Дугаар А/126                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

                                                                                                                             

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “б”, 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлагдах эд хөрөнгийн хувьчлах асуудлыг хариуцсан Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэрсийг хавсралт ёсоор баталсугай.

 

    2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга /Ч.Однасан/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                    АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                    ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН