Газар эзэмших эрх олгох тухай

2019-02-26 15:05:50

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/169                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 21 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн иргэн Л.Дэлгэрмаад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар захирамжийн иргэн З.Адъяасүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/245 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/493 дугаар захирамжийн иргэн Г.Энхзулд холбогдох хэсэг, “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/368, “Газар ашиглах эрх олгох тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны Б/86 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН