Газар эзэмших эрх сэргээж, спортын цогцолбор байгуулах тухай

2019-02-26 10:30:42

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                      Дугаар А/154                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх сэргээж,

спортын цогцолбор байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэх ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн баруун урд байрлах, нэгж талбарын 18645311686561 дугаар бүхий 18534 мкв газрыг спорт цогцолборын зориулалтаар эзэмших Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрхийг сэргээсүгэй.

 

      2.Тухайн газарт орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдэл бүхий, бүх насны иргэд амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх ая тухтай орчныг бүрдүүлсэн ногоон байгууламж, хөл бөмбөг, тэшүүрийн спортын цогцолбор барьж байгуулах ажлыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг 2020 онд багтаан хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

           

      3.Газраа зориулалтын дагуу ашиглах, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдэл бүхий спортын цогцолбор барьж байгуулахад нь туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

     4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1024 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                     АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН