Гадаад томилолтын тухай

2019-02-26 10:25:03

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                    Дугаар А/152                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Япон Улсын Токио хотын Мусашираяама дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус улсад томилолтоор ажиллуулсугай. 

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                           АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН