Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай

2019-02-26 15:10:59

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/173                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг хүчингүй

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлах 360 м² газрыг “Шар хуурч” ХХК /РД:5371872/-д эзэмшүүлсэн, тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар “Шар хуурч” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/860 дугаар захирамжийн “Шар хуурч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                         БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН