Гамшгаас хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2013-05-08 00:00:00
2013 оны 05 сарын 08 өдөр                                             дугаар А/454                                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн29.1.4 “в”,  29.1.6 “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4, 26.1.7 дугаар заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Үерийн аюултай бүсэд буусан айл өрхийн судалгааг гаргаж нүүлгэн шилжүүлэх, цаашид шинээр нэмж буулгахгүй байх, далан сувгийг цэвэрлэж, засах, ус нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулан, болзошгүй гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг гарган, хүн, хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Усны барилга байгууламж НӨҮГ /С.Майнбаяр/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
2.Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллахыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, зохион байгуулж, үр дүнг танилцуулан ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба    /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                   БӨГӨӨД УЛААНБААТАР                                                            
                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ